Өмнөговь аймгийн Булган сумын Дэн багийн “Талай” гэдэг газарт /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ тус багийн харьяат малчин О/37 настай, эмэгтэй/ 02.26-ны өдрийн 18:00 цагийн орчим гэрийнхэнтэйгээ маргалдаад гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 00:50 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын 5 ажилтан, 1 автомашин, ар гэрийн 8 иргэн, 6 мотоцикл, нийт 13 хүн, 7 техник хэрэгсэлтэй 02.27-ны өдрийн 01:25 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:45 цагт гэрээс нь урд зүгт 40 км-т тус багийн “Дэн” гэдэг газраас эсэн мэнд олсон тухай мэдээллийг 02.27-ны өдрийн 10:00 цагт иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Сураггүй алга болсон иргэнийг олжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна

Улс төр · 1 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа

Нийгэм · 1 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод +11 градус дулаан, бага зэргийн бороо орно

· 13 цаг
Мал хулгайлах гэмт хэрэг 69.7 хувиар өсөж, 589 тохиолдол бүртгэгджээ

Бусад · 15 цаг
Имарт Баянгол салбар шинэ өнгө төрхтэйгөөр шинэчлэгдлээ

Нийгэм · 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!