Шинэ корона вирусийн халдвараас сэргийлж орон нутгийн зам тээврийн хөдөлгөөнийг хааж хөл хорио тогтоосонтой холбогдуулан өчигдөр /2020.03.01/ 15 цагийн үед сумын төвөөс нэлээд зайтай “100 модны пост” хэмээх газарт иргэн Саруулбаяр хэзээ мөдгүй төрөх дөхсөн эхнэр Энхчимэгтэйгээ хамт иржээ.

 

Улмаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын захирамжийн дагуу сумын цагдаа, онцгой байдлын албан хаагчидтай хамт УБТЗ-ын Дархан зүтгүүрийн депогийн харъяа Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэгтэй таарчээ.  Эмч Б.Бадамцэцэг тэдэнтэй хамт эмнэлэг рүүявсан ч төд удалгүй бүсгүй төрж, машин дотор нь эх барьж авсан байна.

 

Ийнхүү УБТЗ-ын Зүүнхараа солилцох тасгийн бага эмч Б.Бадамцэцэг эх охин хоёрт амьдрал бэлэглэж, эмч хүнийхээ үүргийг нэр төртэй биелүүлжээ. Саруулбаяр, Энхчимэг хоёр 2,250 кг охинтой болсон байна.