ИАТ-дэх Цагдаагийн Хэлтсийн Ахлагчийн зөвлөл алба хаагчдынхаа дархлааг дэмжих аян зохион байгуулж эхэлжээ. Уг аяныг цагдаагийн ахлагчид гэр бүлийнхээ хамтаар хэрэгжүүлж байна. Тодруулбал ИАТ-дэх Цагдаагийн Хэлтсийн Ахлагчийн зөвлөлийн гишүүд гэр бүлийнхээ хамт "Чингис Хаан" олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон бусад байгууллагад үүрэг гүйцэтгэж буй ажилтан, алба хаагч нарын дархлааг дэмжих зорилгоор халуун аарц, чацарганаар үйлчилж байгаа аж.