Сар шинийн өдөр буюу 2020 оны 02 сарын 23 -наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Уянга сумын Бөөрөлжүүтийн Мээтэн хэмээх газраас жирэмсэн эх цус алдсан гэх яаралтай дуудлага иржээ. 


Дуудлагын дагуу Уянга сумын ЭМТ-ийн бүрэлдэхүүн очиход тухайн жирэмсэн эх нь тээвэрлэгдэх боломжгүй байсан тул аймгийн БОЭТ-ийн эх барихын хагалгааны багийг дуудсан байна. Улмаар тухайн малчны гэрт нь кесар мэс засал хийж, эх, хүүхдийн ам насыг аварчээ.


Эх хүүхдийн  амь насын аварсан баг бүрэлдэхүүнд:


БОЭТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ж.Баярсайхан, ЭБЭ-ийн эмч Д.Ренчиндулам, мэдээгүйжүүлгийн эмч А.Түмэндэлгэр, Сувилагч Бямбацэрэн, Пүрэвсүрэн, Жолооч Төмөртогоо нар ажилласан байна.


Уянга сумын ЭМТ-ийн баг бүрэлдэхүүнд:


Дарга, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын эмч Б.Ганбаяр, Хүүхдийн эмч Н.Энхтунгалаг, Дотрын эмч Д.Ганчимэг, Мэс заслын эмч Д.Дөлгөөн, Эх баригч Б.Даваадолгор, Г.Цээрмаа, Лаборант Б.Дулмаа, Жолооч А.Дагвадорж, Д.Нямдаваа нар ажилласан байна.

 

Эх, хүүхдийн амь насыг аварч, эрүүл энхийн манаанд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн  эмч, эмнэлгийн ажилтанууддаа талархал илэрхийлье.