О.Зоригт: Сүхбаатар аймгийн цагдаагийн алба хаагч сум алдаж нас барсан нь цэвэр санамсар болгоомжгүй асуудал... /2020.03.04/ www.tovch.mn
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.03.04/ энэ оны эхний хоёр сарын гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг хүргэлээ.
Энэ үеэр Сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020.02.23-27-ны өдрийг хүртэлх хугацаанд гарсан гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 186, зөрчлийн шинжтэй 5649, нийт 5835 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан.
Үүнээс хүнийг алах 4, хүний эрүүл мэндэд хохирол учруулах 32, хүчиндэх 5, хулгайлах 53, дээрэмдэх 2, залилах 1, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14 гэмт хэрэг бүртгэгдэж, золгүй байдлаар улсын хэмжээнд нийт 16 хүн нас барсан” гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!