Энэ сарын 2-ний өдөр “Номин” сүлжээ дэлгүүрт хулгай оржээ. Үүний улмаас олон тооны гар утас, ухаалаг төхөөрөмж алдагдсан байна. 

 

Тодруулбал, нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хороонд байрлах “Номин” их дэлгүүрийн гуравдугаар давхрын цонхоор хулгайч нэвтэрч, тус давхрын лангуунд худалдаалагдаж байсан Iphone, LG, OPPO, Phililips зэрэг брэндийн нийт 27 ширхэг гар утас алдагдсан байна.

 

Энэхүү хэргийн газраас эд мөрийн баримтаар сэжигтэй этгээдийн гутлын мөр, гарын хээг бэхжүүлэн авч Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.