Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд гуравдугаар сарын 7,8-нд нийт 486 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 327-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэнээс гурав нь хүүхэд байсан бөгөөд ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал гуравдугаар сарын 7-ны өдрийн 15:30 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг “Зүүн балган” гэх газар шороон замд “Dayun” маркийн улсын дугааргүй Х жолоочтой мотоцикл онхолдож, жолооч Х /60настай.эрэгтэй/-н амь нас хохирчээ.
Мөн тус өдрийн 17:30 цагийн орчим Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Цав хангай” гэх газар асфальтан замд “Toyota LandCruiser-200” маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч Ө /46настай.эмэгтэй/-н амь нас хохирч, 53 настай.эрэгтэй А, 70 настай эмэгтэй Ц, 47настай.эмэгтэй Н, найман настай эмэгтэй С, жолооч 44 настай эрэгтэй С нарын таван хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!