Нийслэлийн хэмжээнд 147 хорооны 279 цэгээр 12 мянган тонн нөөцийн мах худалдаалахаар болжээ. Ингэхдээ нэг цэгт өдөрт 260 кг нөөцийн мах худалдаалах юм байна. Нөөцийн махыг 2-3 кг-аар савласан бөгөөд нэг иргэнд 6кг-аас илүү мах олгохгүй аж. Засгийн газраас 20000 тн бэлдэх даалгавар өгчээ. Одоогоор 12000 тонн худалдаалахад бэлэн болсон байна. Үнийн хувьд дараах байдлаар худалдаална.
• Үхрийн ястай мах 7700₮,
• Хонины ястай мах 6700₮
• Ямааны ястай мах 6200₮ борлуулна. Дэлгүүр мах тус бүрт нь 200₮ нэмж борлуулна гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!