Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "Голден будда" хотхоны байранд “Миний Сайншанд” ХХК-ийн заслын ажилтан Д.А нь өндрөөс унаж нас барсан ноцтой осол гарчээ. 

 

Тодруулбал  15 давхар үйлчилгээтэй орон сууцны Голден будда хотхонд 2020 оны 02 сарын 29-ний өдөр гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь 9 давхарын галын гадна шат суурилагдах 55*70*70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа шатны нүхээр 9 давхраас 6 давхар хүртэл унасан байна. 

 

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй, ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

 

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчиж байгаа юм.

 

 Ослын хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.