Энэ сарын 2-нд Москва-Улаанбаатар чиглэлийн нислэлээр манай улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар урьдчилсан байдлаар илэрсэн. Тэгвэл тус иргэнтэй "Аэро Монголиа"-ийн онгоцонд зэргэлдээ суудалд сууж явсан 67 настай эрэгтэй, Англи улсын иргэн гуравдугаар сарын 5-ны өдөр Увс аймагт иржээ.
Одоогоор Англи улсын иргэн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын уурхайн ойролцоо тусгаарлагджээ. Тус иргэн Увс аймгийн “Ундармал улаан сарнай” ресторанд хоол идэж, Хишигт 1,2 супермаркетуудаар үйлчлүүлсэн байна.
Увс аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд, тус иргэнийг байгаа газар нь үргэлжлүүлэн тусгаарлаж, шинжилгээ авахаар ажиллаж байна.
Харин тухайн иргэний биеийн байдлын талаарх мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!