Шинэ коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс хуралдаж хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарласан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн яаралтай туслаж, үйлчилгээ авах, албан томилолтоор явж байгаа, ажил хүлээлцэх хүмүүсийн нотлох баримтыг нь үндэслэн явуулж байгаа ажээ.
Мөн Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, тосгоны иргэдийн бичиг баримтыг шалган нэвтрүүлж байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!