Монгол Улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр /2020.03.10/ бүртгэгдсэнээс хойш цахим сүлжээнд үүнтэй холбоотой мэдээллүүп цахимд цацагдаж, зарим иргэдийг өдөөн турхирсан үйлдэл гаргасан.
Тодруулбал өчигдөр Дорноговь аймгийн хэд хэдэн иргэн коронавирусийн халдвар илэрсэн Франц иргэнийг уурхайн кэймптэй нь хамт шатаахыг уриалсан бичлэг цахим орчинд оруулсан.
Тус бичлэг цацагдснаас хойш олон хүний бухимдлыг төрүүлсэн. Улмаар Цагдаагийн байгууллагаас тэдгээр нэр бүхий иргэнд олон нийтийг террорист үйл ажилллагаанд уриалан турхирсан, өдөөн хатгасан, ухуулсан гэж үзэж зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!