Шинэ коронавирусын халдвар илэрсэн Франц Улсын иргэний 2020.03.02-ны өдрөөс 2020.03.06-ны өдрийг хүртэл үйлчлүүлсэн газруудад ариутгал халдваргүйтэл хийжээ.

 

Тодруулбал  Таван Богд фүүдс ХХК-ийн KFC сүлжээ хоолны газрын “Бизнес плаза” салбар, ТИ ОУ ЭМ ХХК-ийн “Веренда” ресторан, Перу Гурмет ХХК-ийн “Назка” ресторан, Ариг Интернэйшнл ХХК-ийн “Ариг-2” ресторанд энэ сарын 10-ны өдөр эрүүл ахуйн тандалт, хяналт хийж, ЗӨСҮТ-ээр эцсийн халдваргүйжүүлэлт хийлгүүлж, улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ. 

 

 Мөн тус гадаад иргэнд үйлчилсэн 16 ажилтаныг ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулсан байна.  Энэ хугацаанд бусад ажилчид гэртээ өөрийн биед ажиглалт хийж, халуунаа тогтмол хянаж, өвчний шинж тэмдэг илэрвэл харьяалах эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэхийг зөвлөжээ.


Цаашид үйлчилгээний газрууд өдөр тутамд ажилчдын биеийн халууныг хэмжиж тэмдэглэн, амны хаалтыг тогтмол зүүж, нэг удаагийн бээлий өмсч, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхааруулж байна.