Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Хөвсгөл нуур” зочид буудлыг хамгаалалтад аваад байсан. Учир нь тус зочид буудалд байрлаж байсан Польш улсын хоёр иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн тул эрүүл мэндийн байгууллагад ханджээ.

 

Энэ дагуу одоо яаралтай түргэн тусламжийн эмч нар ирснээс гадна цагдаа, онцгойгийн хамгаалалт гарсан юм.

 

Тэгвэл түргэн тусламжийн эмч нар польшийн хоёр иргэнд үзлэг хийхэд суурь өвчнөөсөө шалтгаалж, халуурсан байжээ. Тиймээс эмч нар зөвлөгөө өгөөд польш иргэдийг буудалд нь үлдээж, хамгаалалт буулгасан байна.