Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан Франц улсын иргэнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын иргэн Увс аймагт тусгаарлаад байгаа билээ.  Тухайн иргэнээс авсан шинжилгээний сорьц өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторид ирсэн. Тэгвэл  шинжилгээний хариу гарчээ. Түүний сорьц сөрөг буюу халдваргүй гарсан талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер дэх өөрийн албан ёсны хаягаараа жиргэжээ.