Коронавирусийн халдвар авсан нь эхний шинжилгээгээр батлагдсан Франц иргэнд ХӨСҮТ-ийнхөн хоёр дахь буюу давтан шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу ч мөн адил эерэг буюу коронавирусийн халдвартай болох нь бүрэн батлагдсан байна. Түүний биеийн байдал сайжирч байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Франц иргэнд дахин шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илэрсэн нь тодорхой болсон. Одоо дахиж шинжилгээ авахгүй. Эмчилгээг нь хийнэ. Өвчтөний биеийн байдал тогтвортой. Сэтгэл санаа сайн байгаа. Ар гэрийнхэнтэйгээ болон Элчин сайдтайгаа холбогдсон. Тэгээд эх орондоо очихгүйгээр Монголд эмчлүүлэх хариугаа өгсөн. Манай эмчилгээ зөв хийгдэж байгаа. Халуун нь 36.5 байгаа. Өвчтөний гол үзүүлэлтийг байнга хянаж байгаа. Эмчилгээ зөв явагдаж байгааг тухайн иргэн өөрөө ч мэдэрч байгаа” гэв.
ХӨСҮТ: Франц иргэний биеийн байдал сайжирсан, эмчилгээний үр дүнг өөрөө мэдэрч байгаа

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 36 мин
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо

Улс төр · 1 цаг
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусна

Нийгэм · 2 цаг
Иргэдээс 10 гаруй тэрбумыг залилж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Нийгэм · 3 цаг
Хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2,022 дуудлага бүртгэгдэж, 28 хэргийг илрүүлжээ

Нийгэм · 3 цаг
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татжээ

Улс төр · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!