БНСУ-д манай улсын хоёр иргэн Covid-19 вирусийн халдвар авсан гэх мэдээлэл Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэр даруй даруй Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яам болон манай улсын Гадаад хэргийн яам холбогдох газруудаас тодруулжээ.
Ингэхэд, халдвар авсан хүний нэг нь Covid-19 вирусийн халдвар авсан нь өмнө тогтоогдсон манай улсын иргэн (элэгний хурц өрөвслийн улмаас нас барсан тухай эмнэлгийн албан ёсны дүгнэлттэй) байсан бол хоёр дахь иргэн БНСУ-ын Дэгү хотод амьдардаг 28 настай Б гэгч байжээ.
Тэрбээр өнгөрөгч 2 дугаар сарын 23-ны өдөр ханиадны шинж тэмдэг илрэн эрүүл мэндийн байгууллагад ханджээ. Шинжилгээгээ тэрбээр коронавирусаар халдварласан нь тогтоогдсон ч вирусний хэмжээ нь маш бага гарсан тул эмчилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй хэмээн өөрийгөө тусгаарлахыг зөвлөсөн байна.
Улмаар энэ сарын 6 болон 7-ны өдрүүдэд 2 удаа шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. БНСУ-д өөр Монгол иргэн халдвар аваагүй аж. Одоогоор Монгол улсын тухайн иргэн эрүүүл, саруул байгаа талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!