Бүгд Найрамдах Казахстан Улсаас энэ сарын 14-ний өдөр Цагааннуур боомтоор дамжин Баян-Өлгий аймагт ирсэн нэгэн иргэнээс коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ.
Тухайн иргэн 21 настай бөгөөд Казахстан Улсын Нур-Султан хот, Акмола, Павлодар муж чиглэлээр зорчин иржээ. Тиймээс тухайн иргэнтэй харьцсан хүмүүсийн хамт тусгаарласан бөгөөд биеийн халуун нь 38-39 хэм хүрч, буухгүй байна.
Мэргэжлийн байгууллагууд сэжиг илэрсэн иргэнээс шинжилгээний сорьц авч, өнөөдөр өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар хотын ХӨСҮТ рүү газрын унаагаар явуулжээ .
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг давтан шинжилгээний хариу гарах хүртэл хугацаагаар зогсоожээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!