Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналт, агаарын бохирдлыг бууруулах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Өнөөдөр өглөө 07.00 цагт Монгол Улсад шинэ коронавирус өвчний халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор хязгаарлаад байсан замын хөдөлгөөнийг нээсэн.
Үүнтэй холбогдуулан шалган нэвтрүүлэх товчоо болон бусад хяналтын цэгүүдэд 6705 алба хаагч хяналт тавин ажиллажээ.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой мэдээлэл хүргэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд есөн товчоон дээр албаныхан хяналт тавьж ажилласан байна. Энэ хугацаанд нийслэлээр 462 тонн түүхий нүүрс дамжин өнгөрүүлсэн бол 1091 тонн түүхий нүүрс зөвшөөрлийн дагуу нэвтрүүлсэн байна. Харин 82.3 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлсэн зөрчил гарчээ.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн зарим газруудын үйл ажиллагааг нээж байгаа. Гэхдээ фитнес төвүүд болон уул руу алхах замыг нээгээгүй аж. Үүнийг гуравдугаар сарын 30-ныг хүртэл эдгээр газрын үйл ажиллагааг зогсоосон юм. Өнөөдөр нээгдэж байгаа үйлчилгээний газрууд нь энэ сарын 10-16-ныг хүртэл хаах захирамжийн дагуу үйл ажиллагааг нь зогсоосон байгууллагууд аж. Мөн нийтийн тээвэр хэвийн явах юм байна.
Нийслэлийн Онцгой комиссooc дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Тэгвэл эдгээр үйлчилгээний газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилж эхэллээ. Үүнд:
✅Хүнс, эм эмнэлгийн хэрэгсэлийн худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр,
✅Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
✅Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, ломбард
✅Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, массаж, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
✅Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
✅Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!