Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “3 дугаар сарын 11 -нд батлагдсан Франц иргэнтэй хавьталд орсон 88 хүний давтан шинжилгээ Халдваргүй гэж гарлаа.

 

Мөн Баян-Өлгий аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын шинжилгээнд халдвар илрээгүй. Харин 3 дугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнд халдвар илэрлээ. Өөрөөр хэлбэл Монгол хүнд коронавирусний батлагдсан тохиолдол бүртгэгдлээ. Дээрх халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 110 хүнийг тусгаарласан.

 

Үүнээс 61 хүнд нь шинжилгээгээр коронавирусний халдвар илрээгүй. Одоогоор үлдсэн хүмүүст нь шинжилгээ хийгдэж байна. Ажиглалт тусгаарлалтад авч байна. Түргэн оношлуураар 43 хийсэн. Бүгд вирус илрээгүй. Энэ талаарх мэдээлэл өчигдөр цахим орчинд тарсан. Мэдээлэл тарсантай холбогдуулан манай эмнэлгийн ажилтнуудад ихээхэн хүндрэл учрууллаа. Эгзэгтэй цаг үед эмч, эмнэлгийн ажилтнууд хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллах учиртай.

 

Гэтэл энэ их ажлын хажуугаар маш их дуудлага ирлээ. Цагийн өмнө мэдээллээ гээд ямар ашиг тустай юм бэ. Нэг шугамаар нэгдсэн байдлаар мэдээллээ хүргэнэ  гэдгийг хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаармаар байна” гэлээ.