Тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван монгол иргэн коронавирусийн халдвартай болох нь батлагдсан. Энэ талаар Эрүүл мэндийн яам “Эрсдэл өндөртэй улс орнуудаас иргэд ирж байгаа болохоор эмнэлгийн байгууллага зохих бэлтгэлээ хангасан байсан. Тархвар зүйн хувьд нийт хүн амд халгүй. Учир нь онгоцноос буунгуут тусгаарласан, тусгаарлалтад оруулсан болон онгоцны нисэх баг бүрэлдэхүүнийг хүртэл бүгдийг нь тусгаарлаж, ажиглалтад авсан” хэмээн мэдээлсэн. Гэвч тус мэдээлэлтэй зэрэгцээд тус онгоцоор ирсэн нэгэн зураглаач тусгаарлалтад ороогүй гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын хяналтын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!