Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 17-нд Монгол Улсын 257 иргэн эх орондоо ирсэн. Тэдний нэг нь Монгол Улсаас Осака хотноо суугаа Ерөнхий Консул Ч
Уул нь дундах (цонхоор уулнаас өөр харагдах зүйлгүй) тусгаарлах байранд ирээд 4 дахь өглөөг угтаж байна. Онгоцноос буугаад автобусанд шилжиж суунгуутаа өөрийн эрхгүй тэнхээгүй болчих шиг болсон. Тэгсэн мөртлөө шийр зааж, автобусанд голдуу ахмад насныхан байсныг л анзаарав. Автобусны урьд цагдаагийн машин!! Онгоцонд цурам хийгээгүй болоод ч тэр үү автобусны найгалтанд жаахан зүүрмэглэмэр болж. Хоноглох газраа хүрчээ. Битүү цагаан тоноглолтой хүмүүс угтаж байна. “Нэр дуудна. Нэрсийн дагуу буугаарай” гэнэ. Гэвч настангууд шууд босоод суудлын голоор таг зогсчихов. Автобусан дотор наашаа ч үгүй, цаашаа ч үгүй түгжрээский. Нэр нь дуудагдсан хүн тэдний хажуугаар зөрөх боломжгүй, тэг зогсолт!! Хүлээн авч буй тал “Суудалдаа суугаарай, нэр дуудахаар бууж ирээрэй”.

No шүү, зөрүүд хөгшчүүл “бууж өгсөнгүй”. 20 орчим минут болсны дараа хүлээн авагч тал аргагүй байдалтай эвлэрч, “Таны нэр хэн билээ” гэж хүмүүсийг буулгаж эхлэв. Журам ёсоор явагдаагүй нь улмаас нэлээн хүлээлт үүсэв. Буулаа, газар гишгэлээ. Тусгаарлах байранд нэвтэрлээ. Тосч авсан бүсгүйчүүд “Одоо та маскаа авч болно”. Бурхан минь, юу гэсэн бэ! Би итгэж ядан дахин дахин тодруулав. “Болноо, одоо та маскаа авч болно” гэж бүсгүйчүүд нийлж байгаад хариулах нь тэр. Амны хаалтаа салгаж, зориулалтын сав руу хаяв. Өрөөнд 4-үүлээ оров. Бие засах өрөөнд тавьсан савтай Санитолыг үнсэхээ шахав. Японд ариутгалын бараа ховордож, барьж ирсэн жижигхэн гар ариутгагчаа харамлан, хайрлан хэрэглэж явсан юм.

Бид авч ирсэн эд зүйлс, өрөөний тавилга хэрэгсэлээ САНИТОЛ-оор гялс ариутгаад авлаа. Сувилагч нь байна гэж өөрийгөө танилцуулсан битүү цагаан хувцастай эмэгтэй орж ирж, эрүүл мэндийн болон биеийн дулааны тэмдэглэл бичих 2 хуудас цаас өгч, хоолны хуваарь дэг журам танилцуулав. Үндсэндээ бид хоол хүргэх 2 хүнээс өөр хүний бараа харахгүй байгаа. Хоолны цаг дөхөөд ирэхлээр аяга тавагаа гаргаж тавихыг дотоод сүлжээгээр зарлана. Төдөлгүй хоол түгээгч хаалганы цоож тайлж, бид хаалганы дэргэд ширээн дээр аяга тавгаа гаргана. Хоол хүргэгчид хоолоо таваглаж дуусаад, ширээн дээрх тавагтай хоолыг өрөөнд оруулсны дараа биднийг түгжинэ. Өдөрт 5 удаа аяга таваг гаргах, хоолтой тавгийг өрөөнд оруулах ажил явагдана. Хоол түгээх үндсэн зарчим нэг иймэрхүү. Хоолны амт чанар бол BEST 14 хоногийн дараа бөөрөнхий мярайлаг эгчийг танихгүй баларав даа, Та нар минь.

Өдөрт 2 удаа биеийн дулаан хэмжиж, зориулалтын хуудсанд тэмдэглээд, эмчид утсаар мэдэгдэнэ. Өрөөгөө өөрсдөө цэвэрлэнэ. Цэвэрлэгээний бодис, хэрэглэл өгсөн байгаа. Өрөөний цэвэрлэгээ хийх нь миний хувьд хөдөлгөөний дутагдлаас хором ч болтугай ангижрах завшаан!! Дидиш телевизтэй, дотроо 00-той, аргыг нь олвол шүршүүрт орох боломжтой, цонхоор харагдах уултай, гадаанаа 24-н цагийн цагдаатай. Дээр үед “үүдэндээ шкафтай, хоёр 00-той... “ гэж уяраасаар нэлээдгүй хүнийг хохироосон байрны борлуулалтын реклам санаанд оров. Энэ бол реклам биш, бодит байдлыг хэлж байгаа юм.

Эндэхийн өглөөний сэрүүлэг нь гоё оо Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу. хүүхдийн хөөрхөн дуунд улам л унтмаар болгоно. Сэрүүлгийн ая нь өдөр бүр өөрчлөгдөнө. Өнөө өглөө гэхэд “Үүрийн шөнийн жиргээ шинэхэн.Өглөө болгон дандаа шинэ...” гэсэн өхөөрдөм гоё үрсийн дуунаар өглөөг угтав. Өчигдөр шөнө Түркийн онгоцоор ирсэн зорчигчдыг энд нэмж байрлуулсан гэнэ. Хоол түгээгч эмэгтэй “тавагнуудаа хурдан гарга” гэж нэлээн зандрангуй хэлнэ лээ. Ажлын ачаалал нь нэмэгдээд бухимдаж буй бололтой. Бидэнд үйлчилсэний төлөө эмч ажилчид, онгоцны экипажийнхан гээд хамааралтай олон хүн тусгаарлагдсан. Өөрийгөө гэмтэй ч юм шиг, ямар нэгэн муу юм хийчихсэн юм шиг санагдаад байгаа боловч тунгаан бодох тусам, өрнөж буй үйл явдалд хэн ч буруугүй, хэнийг ч буруутгах аргагүй юм. Короно гэх гай нь хүн төрөлхтний өмнө тулгарсан том сорилт юм даа. Энэ гай ланчигийг тойрч гарах боломж тун бага байлаа. Тулгарсан бэрхшээлийг давж гарахын тулд бид хамтдаа хичээхээс өөр зам алга. Хэлж ирээгүй хийсээд ирсэн лай. Тэвчиж, биелүүлж, хүндэлж, сахиж, ухамсартай байвал хогийн муу короног дарж ялж чаднаа. Бид чадна гэдэгт би итгэлтэй байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!