Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар дэлхийн 173 оронд COVID-19 халдвар бүртгэгдээд байна. Өчигдрөөс хойш 5 оронд өвчлөл шинээр бүртгэгдлээ. БНСУ, Иран, Итали, АНУ, Герман, Испани, Дани, Франц зэрэг улсуудад халдвар эрчимтэй тархаж байна. COVID-19 халдвар бүртгэгдсэн эхний гурван сард 100 гаруй мянган тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн 12 хоногт дэлхийд дахин 100 мянган хүн шинээр халдвар авлаа. Европоос Ази тив рүү халдвар шинээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Азийн хоёр дахь том тархалт гарах нь гэж судлаачид үзэж байна. Учир нь Сингапурт 33, БНХАУ-д 140 шинэ тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ. Тиймээс Ази тивд халдвар дахин тархах эрсдэл байгаа учир урьчилан сэргийлэх арга хэмжээнийхээ эрчийг сулруулж болохгүй гэдгийг ДЭМБ-аас анхааруулж байна”гэлээ.
Д.Нарангэрэл: Коронавирус Азид дахин тархах эрсдэл үүслээ

Холбоотой мэдээ

Эдийн засаг · 3 цаг
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, бизнесийн орчныг хөнгөвчлөх, зөвшөөрлийн шинэчлэлийг эрчимжүүлэхээр тогтлоо

Улс төр · 4 цаг
“Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” өргөтгөсөн худалдаа энэ сарын 27-нд дуусна

Нийгэм · 5 цаг
Иргэдээс 10 гаруй тэрбумыг залилж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Д.Отгонбаярыг ОХУ-аас шилжүүлэн авчирлаа

Нийгэм · 6 цаг
Хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын 102 дугаарт 2,022 дуудлага бүртгэгдэж, 28 хэргийг илрүүлжээ

Нийгэм · 6 цаг
Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 398 хүнийг яллагдагчаар татжээ

Улс төр · 7 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!