Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, "3-р сарын 17-нд Москва-Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн батлагдсан тохиолдлуудын иргэний нэгдүгээр хавьтал болсон 75 хүнээс коронавирус илрээгүй. Одоогоор 156 хүний шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна.  Истанбул-УБ-ын онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 24 хүнээс COVID-19 илрээгүй.

 

Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан гурван иргэнээс вирус илрээгүй бол 3 дугаар сарын 19-нд Хэнтий аймагт  нэг иргэнийг тусгаарласан. Тухайн иргэнд шинжилгээнд тандалд судалгаа хийгдэж байна. Хавьтал болсон  автобусанд хамт ирсэн 24 иргэнийг шинжилгээний хариу гартал тусгаарласан. Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Шинж тэмдэг илэрсэн учраас тусгаарлаж, шуурхай арга хэмжээ авсан.

 

 Одоогоор 197 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байгаагаас батлагдсан 6, сэжигтэй 7 иргэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 156 иргэний шинжилгээг дэс дараатай хийж байна. Нэг хүн хүндэвтэр, бусад тав нь дунд зэрэг буюу тогтвортой байна. Эмч нар маань мөн дотор тусгаарлагдаж байгаа учир үргэлж утсаар мэдээллээ солилцож байна. Нэг хүний шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж байна. Одоогоор нийт шинжилгээнд 760 сая төгрөг зарцуулаад байна" гэлээ.