Өнөөдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км-ийн зайд 3,6 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа боллоо. Эхнийх нь Улаанбаатарын цагаар 11:03:11 цагт 5.8 магнитудын газар хөдлөлт болжээ. Харин дараагийнх нь 11:14:38-д Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км-т өргөрөгийн 46.05 уртрагийн 94.04-д 3.6 магнитудын хүчтэй, 11:55:03-д Говь-Алтай аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 31 км-т өргөрөгийн 46.06 уртрагийн 94.07-д 4.5 магнитудын хүчтэй , 12:08:55-танд Тонхил сумаас зүүн урд зүгт 29 км-т өргөрөгийн 46.07 уртрагийн 94.06-д 4.1 магнитудын хүчтэй тус тус давтан газар хөдлөлүүд болсон байна. Мөн энэ удаагийн газар хөдлөлтүүд Ховд аймгийн нутаг дэвсгэрт нөлөөлжээ. Тодруулбал, Ховд аймгийн Жаргалант суманд 3-4, Цэцэг, Мөст, Алтай, Үенч, Булган, Дарви суманд 5-6 магнитудын газар хөдөлсөн болсон гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!