Өвчин зовлон хэнд ч хэлж ирдэггүй. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нэрийн дор амьдарч байгаа ч гурван хөөрхөн үрийн аав, ээж болон 15 жилийг хамтдаа өнгөрөөж байгаа Т.Ууганбаярын гэр бүлд тус дэм хэрэгтэй болжээ.
Тэд хоёул сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй ч гэр бүлийн тэргүүн, үрсийнхээ хайртай аав Т.Ууганбаяр ЭЛЭГНИЙ B,C,D вирустэйгээ тэмцээд нэлээд хэдэн жилийг ардаа үджээ. Гэвч цагийн эрхэнд яаралтай хагалгаанд орж элэг шилжүүлэн суулгахаас өөр сонголт үлдээгүй байна.
Улмаар Т.Ууганбаярын авга ах нь элгээ өгч донор болох бөгөөд хагалгаа ирэх дөрөвдүгээр сарын эхээр товлогджээ.
Одоогоор Т.Ууганбаярын ар гэр, найз нөхөд болон сайхан сэтгэлт хүмүүсийн тус дэмээр хагалгааны үндсэн зардал болох 40,0 сая төгрөгнөөс 13,5 сая төгрөг цуглаад байна. Тэдэнд 26,5 сая төгрөг дутуу байгаа юм.
Тиймээс хүн хүнээ хайрлаж, хүний хүн гэлтгүй өгөөмөр сэтгэл гаргаж Т. Ууганбаярын гэр бүлд туслахыг уриалж байна.
ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК 5360179490 /НЭР: Т.УУГАНБАЯР/



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!