Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурсан, тухайн салбарын газраас шатахууны үнийг бууруулсан мэдээллийн хүрээнд өнөөдөр Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зарим аж ахуйн эрхлэгчийн шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар шатахуун түгээх станцуудад АИ-92, АИ-95 шатахууны жижиглэнгийн үнээ энэ сарын 18-ны өдрөөс эхлэн доорх хүснэгтэд байгаа мэдээллийн дагуу литр тутамд 25-60 орчим төгрөгөөр бууруулжээ.
Цаашид дизелийн түлшний үнийг бууруулах талаар судалгаа хийгдэж байгаа гэх мэдээллийг колонкийн эрхлэгч нар өгсөн байна.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!