Говь-Алтай аймагт өнөөдөр 4.5 магнитудын давтан газар хөдлөлт болжээ. Өмнө нь тус аймгийн Тонхил сумаас зүүн урд зүгт 30 км зайд гуравдугаар сарын 20-ны 11.03 цагт 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:47 цаг 40 минутад Говь-Алтай аймгийн Тонхил сумаас урд зүгт өргөрөгийн 46.04, уртрагийн 94.03 д 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Говь-Алтай аймагт он гарснаас хойш хүнд мэдрэгдэх хэмжээний 11 удаагийн газар хөдлөлт болжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!