Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдыг өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг анхаарууллаа. Түүнчлэн өнөөдөр Баян-Өлгий аймагт цас ихээр орж, зорчих хэсэг гулгаатай байгаа аж.