Монголчууд мах махан хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Тэр утгаараа хиамны хэрэглээ ч өндөр. Харамсалтай нь иргэдийн энэхүү эрэлт дээр дөрөөлсөн зарим нэг хариуцлагагүй компаниуд эрүүл мэндэд ноцтойгоор халдаж, эрх ашиг зөрчсөөр байна. Байс хийгээд л хиамнаас элдэв “хог” гарлаа гэх мэдээллүүд үүний нотолгоо. Өчигдөр гэхэд л Saruulhan Tengis гэх цахим хэрэглэгчийн авсан хиам дотроос эмнэлгийн бээлий гарчээ. Тэрбээр энэ талаараа сэрэмжүүлэг болгон мэдээлэхдээ “Мon wurst гэх компанитай холбогдсон. Танай хиамнаас эмнэлгийн резинэн бээлийний тасархай гарч ирлээ гэхэд 100 мянган төгрөг өгье гэсэн. Хамгийн гол нь мөнгөндөө биш. Энэ бээлийний тасархайр дахиад өөр хиаманд байгаа гэж бодоод сэрэмжлүүлж байна” гэсэн байна. Тухайн хэрэглэгч хиамаа Ботаникт байрлах Итгэлт хүнсний захаас өнгөрсөн ням гарагт авчээ. Улмаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дуудлага өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна