УИХ-ын гишүүдэд өнөөдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхээр болжээ. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх дуулиан дэгдээд буй. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэхүү эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэхээр шийдвэрлэжээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Их урт бичлэг бий. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болох тул прокуророос хориглосон. Бичлэгээс сэргээсэн хэсгийг тагнуулын байгууллага олон нийтэд үзүүлэхийг зөвшөөрсөн хэсгийг нь эхлээд УИХ-ын чуулганаар хаалттай үзнэ” хэмээсэн байна. Энэхүү бичлэгийг УИХ-ын гишүүдэд өнөөдөр хаалттай үзүүлэх аж.
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлнэ

Холбоотой мэдээ

Нийгэм · 18 мин
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 1 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 1 цаг
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар 25 хүн ажиллаж байна

Нийгэм · 1 цаг
Энэ оны эхний хагас жилд 8,627 гадаадын иргэн зөрчилд холбогдож, 465 иргэнийг албадан гаргав

Нийгэм · 1 цаг
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Нийгэм · 4 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!