Мансууруулах төрлийн өвс бэлтгэн, нийлүүлдэг этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Жаргалант сумын нутагт Тоёото Прүс маркийн автомашины жолооч, Улаанбаатар хотын харъяат иргэн А.Х, Г.Т нар нь мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. Мөн мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг тус аймгийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Энхдалай илрүүлжээ. Тус хэргийг харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлэн шалгаж байгаа аж.
Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж явжээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 6 мин
ЦЕГ: Хүний амь хохироосон этгээдийг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ

Нийгэм · 1 цаг
Наймдугаар сарын 1-нээс авто зам ашигласны төлбөр шинэ тарифаар мөрдөгдөнө

Бусад · 2 цаг
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Нийгэм · 2 цаг
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ойн түймрийг унтраахаар 25 хүн ажиллаж байна

Нийгэм · 2 цаг
Энэ оны эхний хагас жилд 8,627 гадаадын иргэн зөрчилд холбогдож, 465 иргэнийг албадан гаргав

Нийгэм · 2 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!