УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор мэдэгдлээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-нд АН-ын Үндэсний дүрмийн хороо хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасч, Д.Мурат, Л.Болд нарын гишүүдийн нэр дэвших эрхийг 4 хүртэлх жилээр хасах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дараа Л.Болд гишүүн УИХ дахь АН-ын бүлгээсээ гарах тухай хүсэлтээ хүргүүлсэн ч уг асуудлыг УИХ-ын даргад танилцуулаагүй байсаар намрын чуулган завсарласан юм. Тэгвэл ирэх пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар бүлэг тарснаа УИХ-ын даргад мэдэгдэнэ хэмээн дөнгөж сая тус намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр "Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэв.
АН бүлэггүй болсноо зарлалаа

Холбоотой мэдээ

Нийгэм · 14 цаг
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

· 15 цаг
640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографийн төхөөрөмжийг үйл ажиллагаанаа нэвтрүүллээ

· 15 цаг
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана

· 17 цаг
Монгол Улсын иргэн Швейцарт гарсан гал түймрийн үеэр хоёр хүний амь аварчээ

· 17 цаг
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

· 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!