УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлыг хамгийн эхэнд оруулж өгнө үү гэдэг санал гаргасан юм. Гэвч уг горимоор саналаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн хурууны хээг унших тусгай төхөөрөмж ажилласангүй. Өөрөөр хэлбэл 600 гаруй сая төгрөгийн өртөгтэй гишүүдийн хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдов. Үүнд уурссан УИХ-ын дарга Г.Занданшатар " УИХ-ын Тамгын газрынхан ажлаа хий. Чадахгүй бол ажлаа өг. Ямар учиртай юм авчихсан юм бэ. Тамгын газрын дарга Ц.Цолмон огцор" хэмээн бухимдлаа илэрхийллээ. Уг нь хаврын чуулган нээхээс өмнө техник, программ хангамж нь шийдэгдчихсэн хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдэгдэж байсан билээ.
600 саяын үнэтэй хурууны хээ унших төхөөрөмж сар хүрэлгүй доголдов

Холбоотой мэдээ

Нийгэм · 43 мин
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 1 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 3 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 3 цаг
Аравдугаар сард гол нуурын мөс цөмөрсөн хоёр тохиолдол бүртгэгджээ

Улс төр · 3 цаг
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Бусад · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!