Ардчилсан намаас гишүүд нь гарсаар байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нарын Ардчилсан холбооны ахмад гишүүд намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. Тэдний хувьд ардчилсан хувьсгалд оролцож байсан, ардчилсан холбооны анхдагчдын нэг бөгөөд ийнхүү намаас гарах болсон шалтгаанаа “Ардчилсан хувьсгалд оролцож байхдаа хүмүүнлэг, энэрэнгүй ардчиллыг бий болгоно гэж 30 жил зүтгэж явсан. Өнөөдөр эргээд харахад Ардчилсан нам эгэл жирийн гишүүдийнхээ хүсэл тэмүүлэл дээр гишгэж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгосон нь АН-ын үе үеийн дарга нар юм. Улс оронд авлигажсан, хамжлагат нийгмийг бий болгосон, нийтийн өмчийг хулгайлахад манлайлж оролцсон. Тиймээс Ардчилсан намаас гарч, хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх улс төрийн намын төлөө хамтдаа зүтгэх болно” хэмээн тодотгосон юм.
Ардчилсан намыг ахмадууд нь орхилоо

Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Мөрийг нь дэрлэж, мөрөө дэрлүүлж амьдрах хорвоо

Нийгэм · 2 цаг
“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэлээ

Нийгэм · 2 цаг
Цаг агаар: Говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

· 16 цаг
Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын уулзалт Хөх хотноо амжилттай боллоо

Нийгэм · 16 цаг
Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна

Эдийн засаг · 19 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!