Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 6 давхар орон сууцны барилгын 3 дугаар давхрын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтэст иржээ. Дуудлагын дагуу гал унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч очиж 4 настай Э хүүг цонхны тавцан дээрээ хөлөө унжуулан сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байжээ.
Өндрөөс унах гэж байсан 4 настай хүүг аварчээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 14 цаг
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

· 15 цаг
640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографийн төхөөрөмжийг үйл ажиллагаанаа нэвтрүүллээ

· 15 цаг
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана

· 17 цаг
Монгол Улсын иргэн Швейцарт гарсан гал түймрийн үеэр хоёр хүний амь аварчээ

· 17 цаг
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

· 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!