Шууд: 26 иргэн Монгол улсын харьяат болсон бол 1289 иргэн харъяатаас гарчээ

Админ
2019/10/17

Гадаадын иргэн, харьяатын газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.  Манай улсад 131 улсын 28268 гадаадын иргэн байна. Байршилаар нь авч үзвэл Улаанбаатар хотод 20 мянга орчим, Дорнод аймагт 1268,  Өмнөговь 1409, Баян-Өлгий 953, Дорноговьд 543 гадаадын иргэн байна.

 

Монгол улсад 29 хэлбэрээр гадаадын иргэн оршин суудаг.  Эдгээрээс ихэнх нь таван ангилалд багтдаг байна. Тодруулбал  2695 нь аав ээж нь гадаадад буюу өөр улсын иргэншилтэй хүүхдүүд байгаа бол 2773 иргэн оюутан буюу суралцах хэлбэрээр, 2989 иргэн хөрөнгө оруулагч хэлбэрээр манай улсад оршин сууж байна.

 

Мөн Монгол улсад 1927 иргэн цагаачлан амьдарч байна. Эдгээр иргэдийн ихэнх нь БНХАУ, ОХУ иргэд байдаг байна.

 

17  оронд 271 хүүхэд үрчлүүлжээ. 

 

Сүүлийн 3 жилийн хугацаанд 26 иргэн Монгол улсын харьяат болжээ. ОХУ иргэн 8, БНХАУ 7, ХНБГУ 3, Түвд 1 иргэн байна. Мөн сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол улсын харъяатаас 1289 иргэн гарчээ. Ихэнх нь буюу 870 иргэн Казах үндэстэн байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна