Уг хүсэлтийн агуулга нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүдэд элдэв шахалт үзүүлэх үйлдэл ихээр гарч байгаа тул Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах талаар гаргасан бидний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхлэх үед тараалгах арга хэмжээг авна уу гэсэн хүсэлт гаргажээ.
Тухайлбал гишүүдийн гарын үсэг зурсан бичиг цахим орчинд шууд ил болж буй нь элдэв булли, дарамт шахалт болон ирж байгааг зарим нэг гишүүд хэвлэлд ярьж байна. Тиймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт яг байнгын хорооны хурал дээрээ зурья гэсэн хүсэлтийг гаргаад байгаа аж.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.184
Zuv
Хариулах