УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: “Намайг нүүрсчин болгосон кампанит ажил зохион байгуулалттай явагдсан”

Сэтгүүлч
2025/10/10

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чиглэсэн “нүүрсний хулгай”-тай холбоотой мэдээлэл дахин сөхөгдлөө.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайд Г.Занданшатараас “Д.Амарбаясгаланг ямар баримтаар нүүрсний хулгайтай холбож ярьсан бэ?” хэмээн тодруулсан ч Ерөнхий сайд “Германы хэвлэлд гарсан мэдээлэл бий. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь монголын хэвлэл мэдээллийг үгүйсгэсэн явдал байв.

Энэхүү хариулт нь баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж буй үйлдэл хэмээн шүүмжлэл дагуулав.

Харин энэ талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар өгөхдөө:

“Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж нэгэн зэрэг нэр хүндэд халдсан мэдээлэл гаргасан болохыг шинжээчийн дүгнэлт тогтоосон. Энэ нь Монголд зориуд мэдээлэл цацах зорилготой, зохион байгуулалттай ажиллагаа байсан нь тодорхой. Хэн үүнийг хийсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа ч Тагнуулын байгууллага удаашралтай ажиллаж байна” хэмээлээ.

Мөн тэрбээр “Бор тээг” ордын лицензтэй холбоотой асуудлыг дурдан:

“Бор тээг ордын лиценз өнөөдөр хүртэл ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн нэр дээр байдаг. Гэвч олон нийтэд надад байгаа мэтээр ойлголт төрүүлж гүтгэсэн” гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.230
    2025/10/12

    Хүүк Зандка 2 Б.Энхбаярыг бага ангийн хүүхэд ятгаж худлаа яриулдаг шиг л юм боллоо. Нөгөөх нь ч тарагтай амтай зууж байсан гаансыг үхэр буугаар тас буудаад гэдэг шиг. Онигоонууд юмаа. Эхэндээ ч итгэж л байлаа. Ийм нөхдөд итгэж л байдаг би ч бас 60 дөхсөн гэхэд болоогүй л байна даа.

    Хариулах
  • 202.70.38.238
    2025/10/12

    Цэвэр гүтгэлэг л байна шдээ. Нөгөө баримт энэ тэр байхгүй юу

    Хариулах
  • 103.212.117.191
    2025/10/10

    Nvvrschin

    Хариулах