Ж.Бат-Эрдэнэ: Хоёр намын бүлгийн дарга уулзаж хоёр талаас явж буй бичгийг хэрхэн яаж хэлэлцүүлэх үү гэдгээ ярилцана даа

Сэтгүүлч
2025/10/10

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нар уулзаж байна. 14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал товлогдож Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал хэлэлцэх юм.  Нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгийг өргөн барьснаар хоёр бичиг явж буй. 

Тэгвэл хоёр намын бүлэг ТББХ-ны хуралдааны дараа буюу УИХ-ын чуулганы хуралдааны өмнө хуралдах төлөвтэй байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэлэхдээ үүсээд буй нөхцөл байдал төрийн асуудал болчихлоо. Иймд АН-ын бүлгийн даргатай уулзах ёстой байх. Мөн манай нам УЗ-ийн хурлаа хийхгүй байгаа тул чуулганы хуралдааны наана бүлгийн хурлаа хийж гэж мэдэгдлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна