С.Амарсайхан: Авто машины дугаараар нь тэгш, сондгойгоор нь ялгаж хөдөлгөөнд оролцуулна

Админ
2019/09/13

Улаанбаатар хотын авто замын түгжрэл хэрээс хэтэрч иргэдийн бухимдалыг дээд цэгт нь хүргээд байгаа. Уг нь нийслэлийн удирдлагууд өнгөрсөн наймдугаар сард түгжрэлийг бууруулахаар хотын замыг бүсчлэх арга хэмжээ авахаар иргэдээсээ асуусан ч бүтэлгүйтсэн юм. Тэгвэл авто замын түгжрэлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа талаар Хотын дарга С.Амарсайханаас тодруулахад "Авто машиныг улсын дугаараар нь тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахыг дахин судалж байна. Зарим нэг урсгалыг нэмэх, нэг чиглэлийн урсгалд оруулах ажлыг хийнэ. Гарц, замыг сэтлэх, нүхэн гарц хийх зэрэг ажлыг хийж байна. Энэ ондоо багтааж шийдэхээр ажиллаж байна" гэх тайлбарыг өгчээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна