УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нартай түнжин хагарав уу

Админ
2019/10/01


Өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нартай мэдээлэл хийж, ШИНЭ намд элсэж байгаагаа мэдэгдэж байсан билээ. Тухайн үед ““Өнгөрсөн хугацаанд маш олон иргэнийн санал хүсэлтүүдэд дарагдлаа. Шударга гишүүн таны улстөрийн ганцаардлыг хажуунаас харж халаглаж суух юм гэсэн хүсэлт мессэжүүд ирлээ. Ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэж үг бий. Улс төрд ганцаардал гэдгийг их амслаа. Хэцүү зүйл юм байна. Шинэ намд элсэх нь нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа энэ хоёр хүн санал тавьсны дагуу удаан бодсоны эцэст элсэхээр боллоо.

 

Тулгын гурван чулуу болж Монголд үнэний галыг бадраая гэж зориг чулуудлаа. Шударга иргэдийн эвсэл буюу шинэ эвсэлд нэгдэж орж байгаагаа би албан ёсоор зарлаж байна. Цаашдаа олон ажил хийх болно” гэж мэдэгдэж байсан. Гэвч тэрбээр ШИНЭ намынхаа удирдлагуудтайгаа үл ойлголцсон уу өнөөдөр ШИНЭ намд элсээгүй, тэр ч бүү тус намаас санал тавьбал бодож үзнэ гэв.  


Энэ талаар “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл гэж намаасаа хөөгдсөн юм уу эсвэл үзэл бодол нь таараагүй юмуу хоёр гишүүн маань надад санал тавьсан. Тэгээд би дэмжиж байгаагаа хэлээд хэдэн газруудаар хамт явсан тал бий. Эцэст нь намын тухай зүйл яригдаж эхэлсэн. Тухайн үед улстөрд ганцаардал гэж байдаг юм байна. Нэг зүйл дээр санал нийлж байхад нэлээд хэдэн зүйлд таарахгүй тохиолдол олон байдаг юм байна. Хурлаа хийгээд, даргаа сонгоод МУ-аа яаж сайхан болгох вэ хөтөлбөрөө гаргаад ир. Тэр үед бодож үзье гэсэн. Одоогоор надад ямар нэгэн нам эсвэл санал тавиагүй байна” хэмээн ярьжээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна