ЗГХЭГ-ын дэд даргаар Д.Батбаатарыг томилжээ

Админ
2021/10/20

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дэд даргаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Батбаатарыг томилжээ. Тэрбээр энэ сарын 6-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар ТНБД-аас чөлөөлөгдсөн юм.

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ

  • 1986-1989 онд Архангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Хуулийн хэлтэст ахлах зөвлөх,
  • 1989-1990 онд Налайх дүүргийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтэст зохион байгуулагч,
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын Тамгын газарт зөвлөх,
  • 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүн,
  • 1996-1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн багш,
  • 2000-2001 онд Улсын Их Хурлын даргын зөвлөх,
  • 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2002-2008 онд Улсын Мэргэжлийн Хяналтын газрын дарга,
  • 2008-2010 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч,
  • 2011-2013 онд “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал,
  • 2013-2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга
  • 2015-2020 онд Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны нийгэмлэгийн ерөнхийлөгч,
  • 2016-2020 онд “Мошеа Эко” ХХК-ийн захирал,
  • 2017 оноос МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга

Харин ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгыг ХЗДХЯ-ны дэд сайдаар томилсон юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.103
    2021/10/21

    30 жил нь хэдэн новш монголыг гуйлагчин болгов хөгжил ярих бол эднээс салж шүүхийн өмнө зогсоо авилга хулгай луйварчидаас салсан цагт хөгжин шүү

    Хариулах