Г.Дамдинням: Дарханы замын асуудлаар Л.Халтар сайдтай хамтарч ажиллахад хүндрэлтэй байна

Б.Ариунзаяа
2021/10/20

Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204 км авто замыг шинэчлэх ажил эхлээд багагүй хугацаа өнгөрсөн ч төрөл бүрийн шалтгаанаар зам засварын ажил хойшилсоор өнөөдрийг хүрсэн. Замын бүтээн байгуулалтын асуудалд УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарал хандуулсаар ирсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд газар дээр нь очиж ажилласан. Гэвч ЗТХ-ийн сайд Л.Халтартай уг асуудлаар хамтарч ажиллахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгдлээ.

Г.Дамдинням:

- Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Дарханы замын асуудлыг ярилцлаа. Гэвч Зам тээврийн сайд Л.Халтартай уг асуудлаар хамтарч ажиллахад хүндрэлтэй байна. Асуулт асуухаар зориуд хаяж гарах гэх мэт хүндэтгэлгүй хандаж байна. Уг нь Дарханы зам бол нэг гишүүний, байнгын хорооны асуудал биш. Монголын босоо тэнхлэгийн хамгийн том магистрал зам. Гэтэл шинэчлэлийн ажил эхлээд гурван жил болж байхад 50 хувьдаа ч хүрээгүй байна. Энэ замаар өдөрт 5 мянга, ачаалал ихтэй үед 15 хүртэлх мянган тээврийн хэрэгсэл зорчдог. Баянчандмань сумаас Урьхан, Хонгороос Баруун хараа сум хүртэлх замыг үхлийн зам гэж нэрлэдэг.  Зам тээврийн яамныхан энэ замаар 50км цагаас доош хурдтай яв гэдэг. Үнэндээ тэр замаар танк л 50км замаас доош хурдтай явах байх.

- Энэ зам хугацаандаа ашиглалтад ороогүйн гол шалтгаан нь туршлагагүй, хүн хүчгүй, өөрийн гэсэн техник хэрэгсэлгүй компанийг тендерт шалгаруулснаас болж, мордохын хазгай болсон.  Дээрх нь  Европын Сэргээн босголтын банкны төслийн нэгжийг Зам тээврийн яам байгуулж чадаагүй. Өнгөрсөн зун хоёр төслийн санхүүжилт гацсан. Сангийн сайд нь Азийн хөгжлийн банк руу хөрөнгө  гуйсан захидал бичиж, арай хийж нэг удаагийн санхүүжилт олгуулсан.  Уг нь энэ ажлыг зохион байгуулах ёстой хүн бол Зам тээврийн яам, Л.Халтар сайд.

- Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Төв, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд энэ асуудал дээр нэлээн ур суурьтай, хамтарч ажиллахаар болж байна. 


Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.212
    2021/10/23

    Халтараас юу ч горьдоод нэмэргүй юм билээ.

    Хариулах
  • 103.140.11.29
    2021/10/23

    Хятадууд зайл бид өөрсдөө хийнэ гээд л 2019 онд шуурч өгсөн дөө. Хятадын 2 компани нь гараад л явсан. Тэгээд юу болов. Хүрзтэй хэдэн халтарууд дагуулж очоод л засаач тэгээд.

    Хариулах
  • 192.111.134.208
    2021/10/22

    ХОГИЙН ДАРЦАГ ЦАРИАЛЧААД ЖҮЖЭЭД БАЙ ЗУРАГЧИНГ ДУУДАЖ БГААД ДҮР ЭСГЭХ ЧИНЬ ОГИУДАС ХҮРГЭСЭН ШҮҮ

    Хариулах
  • 202.55.188.110
    2021/10/21

    За чи олон юм битгий донгосоод байгаарай. Амнаасаа авиатай өмхий хий гаргах шиг амархан юм байхгүй шүү. Чи 4 эгнээ замын тийм их газар шороо, техник хэрэгсэлийн ажилд ганц портор шороо аваачаад буулгасан уу чи. Хэрэвээ портор шороо буулгасанаа Хово шорооны мөнгөөр бодож авах гэж оролдвол наадах чинь харин жинхэнэ хүндрэл шүү.

    Хариулах
  • 103.111.68.3
    2021/10/21

    Халтар Оюун-Эрдэнийг хошногоддог.Ийм учир Оюун-Эрдэнэ шуумараа яаж ч чадахгүй..

    Хариулах
  • 202.126.89.57
    2021/10/21

    Тухайн үед нь Хятадуудыг оруулж ирээд хийлгэсэн бол өдийд замтай байх байсан. Тасархай хараалч бас юу ч хийж чадахгүй монголчуудаас болоод ийм л бна.Өөрсдөө хийнэ, Монголын залуучууд мундаг гээд бсан хаана бна. Юу ч чадахгүй арчаагүй хүмүүс. Хүн харааж доромжилж л чхдна Харин тэр хүмүүс энэ замаараа инээж яваа гэдэгт итгэе дэн

    Хариулах
    • 103.57.92.52
      2021/10/22

      Яг үнэн Чухам бид хийнэ гээд байсан.Тэр улсаас нэхэх юмсан

  • 66.181.185.150
    2021/10/20

    Banid min darxanii zam 24 ond ashiglaltand oroxgui chi axij songogdoxgui .

    Хариулах
  • 202.9.40.29
    2021/10/20

    заа битгий худлаа ухаантай царайлалдаа. ажил шалгасан болж цаг үрж юу ч хийж чадахгүй байж Халтар сайдаасаа 7н дор

    Хариулах
  • 202.9.40.117
    2021/10/20

    Зөв шүү. Арай дэндэж баына. Том дарга нарт хариуцлага гэж баыдаг юм уу. Түүнийг нь хянадаг хариуцлага тооцдог албан тушаалтан гэж байдаггүй бололтой. Дураараа дургиж байна даа.

    Хариулах
  • 202.126.89.149
    2021/10/20

    Hurdan ajlaa yavuulaa sda naraa. Hen buruutai n bidend hamaagui.

    Хариулах
  • 66.181.160.99
    2021/10/20

    tiim shuu zov yrij bn. ter Haltar gdg said butku ee. busad gishuud n negdeechee

    Хариулах