Л.Энх-Амгалан: Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулна

Б.Ариунзаяа
2021/10/20

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:

- Засгийн газраас их, дээд сургуулиудыг орон нутагт сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоолыг албажуулан гаргалаа. Их, дээд сургуулиудыг орон нутагт хөгжүүлэх нь нийслэлд үүсээд байгаа түгжрэлийг бууруулахаас гадна хөдөө бүс нутгийн хөгжилд нөлөөлдөг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 88 их, дээд сургуульд 158 мянган оюутан суралцаж байгаагаас 143 мянга нь буюу 92 хувь нь Улаанбаатар хотод суралцаж байна. Өөрөөр хэлбэл нийт оюутны тавхан хувь нь хөдөө байгаа найман их, дээд сургууль суралцаж байна.

Эрдэнэт, Дархан-Уул, Өмнөговьд сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор болгож МУИС, ШУТИС, ХААИС -ийг байгуулах шийдвэр гарч байна.

 Ингэхдээ салбарыг биш төв сургуулиудыг байгуулна.  Сургуулиудыг байгуулахдаа шинээр барилга барихгүй. Тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна.

Өмнөговь аймагт нүүрс, химийн, Эрдэнэтэд төвийн бүсийн аж үйлдвэрийн төв байгуулна. Үүнийг түшиглэж, ШУТИС, МИУС-ийг байгуулах бол  Дархан, Сэлэнгэ  бол хөдөө аж ахуй гол бүс учир ХААИС  байгуулна.  Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.

Учир нь хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин олддоггүй. Цалин урамшуулал нь ЕБС-д ажиллаж байгаа багш ажилчиддаас муу тул орон нутгийг зорьдоггүй. Тиймээс хөдөө орон нутагт ажиллах багш нарт Улаанбаатарт ажиллаж буй багш нартай ижилхэн цалин, мөн хөдөө орон нутгийн нэмэгдэл, түүнчлэн ипотекийн зээлд хамруулах, тодорхой хэмжээний бизнес эрхлэх боломжийг багцаар нь хангана. 


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.247
    2021/10/21

    Mash zov shiidver. Hurdan heregjeesei.

    Хариулах
  • 202.21.124.133
    2021/10/20

    zov zov.td hodogiin oyutnuudni erdenet darhandaa surval zugeer hot achaslala diilehee bolilooshde. bas nugoo talasa erdenet darhand ajiliin bair bii bno hogjino.bas humus ajil hiih gej ub hot ruu irehni tsoorno tal talin ashigtai.

    Хариулах
  • 211.36.142.120
    2021/10/20

    zuv shiidel heregjuuleed yavah heregtei dee. tsaashdaa tasraltgui urgeljluulj hotiin tuvuur bgaa surguuliudaa hotiin zahruu gargaj campus bdlaar bolgoh ni zub.

    Хариулах
  • 66.181.161.97
    2021/10/20

    Merjiliin bagsh naraa oyutantaigaa thug dotuur bairand cuulgah uu? Jishee ni: immutable-govid

    Хариулах
  • 178.176.79.203
    2021/10/20

    Хурдхан ажил болгоосой. Орон нутгийн сургуулийн оюутнуудын төлбөрийг 30 % хөнгөлж багш нарын цалинг мөн 30% нэмбэл дорхноо хөлөө олно гэж бодож бн.

    Хариулах
  • 103.80.210.247
    2021/10/20

    болж л байна

    Хариулах
  • 202.126.89.30
    2021/10/20

    зөвөө зөв хурдан хотоос гаргаачээ

    Хариулах
  • 103.212.116.49
    2021/10/20

    ene 76aas gants iljreegvi tarhi tolgoitoi ni.ajiliin undur amjilt hvsey

    Хариулах