Н.Уртнасан: Монгол улсын нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртөөд байна

Б.Ариунзаяа
2021/10/20

Өнөөдөр /2021.10.20/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл батлагджээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан

-Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж, хоёр дэд даргатай ажиллахаар боллоо. 

- Монгол улс өнгөрсөн хугацаанд 5 удаа цөлжилтийн үнэлгээ хийлгэсэн. Сүүлд 2020 онд хийсэн судалгаагаар нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд ямар нэг байдлаар өртсөн.  Үүний  23 хувь нь 30 орчим сая га талбай цөлжилтөд хүчтэй өртсөн байна. 

-  "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулахад Үндэсний хорооны бүтэц бүрэлдэхүүнийг зөв ашиглаж, төсөв санхүү, зохион байгуулалт, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь Үндэсний хорооны гол зорилго.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.221
    2021/10/20

    Энэ хүүхэн сайд гэхээр энэ засаг төр луйварчдын

    Хариулах