АН: Нэг иргэнд ногдох ​өрийн хэмжээ 30 сая болж, гамшгийн хэмжээнд хүрлээ

Админ
2022/05/23

УИХ дахь Ардчилсан намын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

- Бүлгийн хуралдаанаар хоср асуудал хэлэлцлээ. 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн мэдээлэл авлаа. 

-Өрийн асуудал хүнд байна. Нэг иргэнд ногдох өрийн хэмжээ 30 сая болсон байна. 33 тэрбум 400 сая төгрөгийн өртэй болсон байна. МАН-ын Засаглалын үед өрийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, гамшгийн байдалд хүрчээ. Өнгөрсөн 7 хоногт Шри-Ланк улс дампуурлаа зарласан. 

- 2023, 2024 онд 1,5 тэрбум долларын өр төлнө. Энэ өрийн ихэнхийг нь Хөгжлийн банк төлнө. 1,8 их наяд төгрөгийн чанаргүй зээлээс хувийн хэвшлийн байгууллагууд сайн төлж байна. Харин чанаргүй зээлийн 3/1 -ийг  төрийн өмчийн оролцоотой байгууллагууд авсан гэж яригддаг. Гэвч энэ өрийг өнөөдөр хэн ч ярихгүй байна.

- Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын дарга өрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Санал нэг байна. Өрийг ийм байдалд хүргэсэн хүмүүс юун 2030 он. Тун удахгүй эх орноосоо хөөгдөх туугдах дээрээ тулсан байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэгт АН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа мэдэгдье.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.14
    2022/05/23

    Хог шаар

    Хариулах
  • 66.181.182.210
    2022/05/23

    Монголчууд үнэхээр амар амгалан хүмүүс шүү . Идэж , унтаж , өлсөж байгаад 30 сая төгрөгийн өрөнд орчиходдог амар шүү . Ард түмэн хэдхэн ханаж , цадах үгүй луйварчин гэр бүлийн хэрэглэх мөнгө хөрөнгө , зугаа цэнгэл , үр хүүхдүүдийнхэн нь гадаад улсад сурах зардал , хаусд зориулж 30 тэрбум доллар зээллээд , одоо төлөх гэж , ард түмэн зүсэм талх авсан ч татвар төлнө .

    Хариулах