ЗАСГИЙН ГАЗАР: Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспортыг он дуустал ХОРИГЛОЛОО

Б.Ариунзаяа
2022/06/08

Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Эмээлт орчимд мах боловсруулах чиглэлээр 32 үйлдвэр үйл ажиллагаа явуулдгаас 14 үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нийтлэг зөрчил, дутагдал Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн тул эдгээр 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны дүгнэлтийг Улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр цуцлаад байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.