"ЖДҮ-чин" Б.Батзоригийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Админ
2019/10/21

Олны анхаарлыг татаад байсан ЖДҮС-гийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар сайд асан Б.Батзоригт хэрэг үүсгэн шалгаж буй.

 

Тэгвэл уг хэрэгт прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг бараг 10 гаруй хоногийн өмнө шүүхэд шилжүүлжээ. Гэтэл өнөөг хүртэл шүүх хурал нь товлогдохгүй байгаа аж.

 

Анх Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбон яллагдагчаар татсан. 

 

Түүнийг 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-гаас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран өв” хүүхдийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн хэмжээний, “Газар шим” төсөлд дээрхтэй адил дүнтэй, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн буруутгаж байгаа билээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна