“Транспэрэнси Интернэшнл” өнөөдөр Авилгын төсөөллийн индексээ зарлана

Б.Ариунзаяа
2023/01/31

“Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас жил болгон улс орны төрийн албан дахь авлигын Авлигын төсөөллийн индекс танилцуулдаг.  Тэд авлигын талаарх шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэдэг байна.  2022 оны дүнг өнөөдөр дэлхий нийтэд зарлана.

Манай улс 2019 онд 35, 2020 онд 35, 2021 онд 35 оноо тус тус авч, 180 орноос 110-р байранд орсон байсан юм.

Авлигын индексийн судалгааг 16 хөндлөнгийн эх сурвалж дээр суурилж гаргадаг. Манай улсад 1998 онд анхны судалгааг хийж байхад гурван эх сурвалжтай байсан бол энэ удаад найман эх сурвалжтай болжээ. Жил бүр  индекст хамрагдах улсын тоо нэмэгдсээр иржээ. 2017 оноос хойш тогтвортой өссөөр өдгөө 180 улс хамрагдаж байна.

Яг одоо “Транспэрэнси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагаас авлигын индексийг зарлах гэж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна